“Сонгогчийн утас 1299” ачаалал ихтэй байна

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр орон даяар явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн Ерөнхий Хороо, Сонгогчдын боловсрол төвтэй хамтран ажиллуулж буй “Сонгогчийн утас 1299”-ыг ажлуулж байна.  Уг утсанд 13.30 минут цагийн байдлаар 800 орчим иргэд холбогдон лавлагаа, гомдол, санал өгөөд байгаа аж. Ирсэн дуудлагын хувьд 50 гаруй хувь нь санал өгөх хэсгийн хороодын байршилтай холбоотой мэдээлэл авсан бол, 30 гаруй хувь нь санал өгснөөр авах нэгжийн талаар, үлдсэн нь санал өгөх үйл явцтай холбоотой гомдол өгөөд байгаа тухай албаны эх сурвалж хэлж байна. Мөн ачаалал ихтэй байгааг онцлов. Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ