Сонгогчид 1000 нэгжээ тархины хавдартай Б.Танан охинд хандивлаж байна

img

Өнөөдөр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн иргэдэд СЕХ-ноос 1000 нэгж өгөн урамшуулж байгаа. Энэ нь залуучуудыг идэвхитэй оролцуулах нэг арга ч шаардлагагүй зүйлд төсвийн мөнгө үрж байна гэх шүүмжлэл дагуулаад байна.

Тэгвэл цахим ертөнцийн нэг хэсэг болох жиргээчид урамшууллын нэгжээ тархины хорт хавдартай Танан охинд мөнгөн дүнгээр нь шилжүүлэх аян өрнүүлж эхэлжээ. Дөрөвхөн насандаа тархины хорт хавдраар өвчилж Солонгост эмчилгээ хийлгэж буй Танан охинд тусалж  энэхүү аянд нэгдэхийг хүсвэл 150650 гэсэн дугаарлуу нэгжээ шилжүүлж болох юм байна.

 Б.Танан 4 настай бөгөөд Солонгос улсад эмчилгээ хийлгэх 180 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Нийслэлийн хэмжээнд л гэхэд 800 гаруй мянган сонгогч саналаа өгөх тоо гарсан. Хэрэв сонгогч бүр Б.Танан охины дугаарт нэг мессеж бичвэл 396 сая төгрөг цуглах юм. 150650 дугаараас үүрэн телефоны операторууд ямар нэгэн шимтгэл авахгүй бөгөөд Б.Танан охины дансанд шууд 459 төгрөг орох  ажээ.

Сонирхуулахад, дараа төлбөртийн хэрэглэгч 1000 нэгжийн урамшууллаа утсандаа хийсэн тохиолдолд нийт төлбөрөөс 1000 төгрөг хасагдах юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ