Гадаад дахь монголчуудын саналыг 22.00 цагт тоолж эхэлнэ
Сонгуулийн ерөнхий хороо хилийн чанадад амьдарч байгаа монгол иргэдийн саналыг тоолох ажиллагааг өнөөдөр 22.00 цагт эхлүүлэхээр болжээ. Санал тоолох үйл явцыг нээлттэй хийх юм байна.
Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу хилийн чанадад амьдарч байгаа монгол иргэд зургадугаар сарын 14-16-ны хооронд өөрийн орны Консулын газарт очиж саналаа өгсөн юм. Нийт 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс 4248 сонгогч саналаа өгсөн болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ