
Өмнөд Солонгосын засгийн газар төрийн сайтууд нь хакерын довтолгоонд өртсөн тухай мэдээлжээ. Мэдээлэлд чухам хэн халдсаныг дурдаагүй ч Солонгосын хойгийн 1950-1953 оны дайн эхэлсэн өдөр болсон гэдгийг онцолсон байна.
Төрийн хэд хэдэн чухал байгууллагууд тэр дунд ерөнхийлөгчийн сайт нээгдэхээ больж оронд нь Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг магтан дуулсан мэдээ гарч ирж байжээ.
Мөн Хойд Солонгосын хэд хэдэн сайт халдлагад өртсөн тухай “Йонхап” агентлаг мөн мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын эрх баригчид иргэдээ интернэтийн аюулгүй байдлыг дээд зэргээр сахихыг сэрэмжлүүлж, Хойд Солонгосын хакерууд удаа дараа хөршийнхөө сайт руу халддаг гэж мэдэгдсэн байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ