М.Шараповаг шүүмжиллээ

img

  Оросын теннисчин Мария Шараповаг 35 сая ам.долларын шагналын сантай Уимблдоны “Их дуулга”-ын тэмцээний үеэр нэрийн чихрээ сурталчилсан гэж шүүмжилжээ. Лондонд тэмцээн эхэлсэн өдөр “Шугарпова” амттаныг худалдаж эхэлсэн аж. Амттан теннисийн цохиур, нүдний шил, теннисний бөмбөг, зүрх, од, далайн од, акул, аалзны хүртэл олон янзын хэлбэртэй. “Таргалалтын асуудлын үндэсний форум”-ын нэгэн удирдагч Шараповаг нэр хүндээ ашиглан амтан сурталчилж байгаа нь түүний шүтэн бишрэгч хүүхэд, залуусын эрүүл мэндэд хортой гэж буруутгажээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ