Цагдааг хөнөөсөн хүүхдүүдийн хэрэг прокурорт шилжжээ
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтан Б.Төмөрчөдөрийг насанд хүрээгүй дунд сургуулийн хүүхдүүд буудан хөнөөсөн хэрэг гарсан.
Уг хэргийг тухайн сумын иргэд болох 17-19 насны К.Хапар, К.Сапаргалы, Х.Сайбаш нар үйлдсэн болохыг тогтоож, цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллан хоёр өдрийн дараа баривчилсан билээ. П.Хапар нарын гурван этгээд тухайн үед дэлгүүр ухаж байсныг цагдаагийн ажилтан Б.Төмөрчөдөр тухайн үед мэдэж, газар дээр нь баривчлахаар хэргийн газарт очсон ч буудуулан нас барсан.
Тэгвэл цагдаа буудаж, хөнөөсөн тэдгээр хүүхдийн хэргийг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ