
АНУ-ын Нью-Йорк хотод эсэргүүцлийн жагсаалд оролцсон олон зуун хүнийг Манхеттэн дүүрэг болон Бруклины гүүрэн дээрээс баривчилсан байна. Сүүлийн нэг сарын турш “Уолл Стритийг эзэл” хөдөлгөөн нийгмийн баялгийн 50 гаруй хувийг эзэмшдэг хүн амын нэг хувийн эсрэг эсэргүүцэл өрнүүлээд байгаа юм. Өчигдөр жагсагчид Бруклины гүүрийг хааж жагссан тул цагдаа нар хүчээр тараахаас аргагүйд хүрчээ. Мөн Нью-Йоркийн хөрөнгийн биржийн ойролцоогоос л гэхэд 200 гаруй эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн баривчлагджээ. Зуккоти паркын ойролцоо жагсагчдыг тараахыг оролдсон цагдаа нар хүчтэй эсэргүүцэлтэй тулж мөргөлдөөний улмаас олон арван цагдаагийн офицерууд бэртэж гэмтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ