Ажилчдаа амруулахгүй ажиллуулж байна гэсэн гомдол иржээ

img

  Нийслэлийн сонгуулийн хорооноос ээлжит мэдээллээ хийлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 841 мянга 858 сонгогч санал өгөхөөр бүртгүүлсэн ба сонгогчид сонгуулиа идвэхитэй өгч байгаа аж. Сонгуулийн ирцээр хамгийн доогуур Сонгинохайрхан дүүрэг байгааг мөн онцолсон.   Түүнчлэн ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. Гэтэл зарим нэг байгууллагууд ажилчдаа амраахгүй ажиллуулж байгаагаас сонгуульд оролцох эрх зөрчигдөж байгаа талаар гомдол ирсэн. Уг гомдлын дагуу Нийслэлийн сонгуулийн хорооноос томилсон Ажлын хэсэг шалгаж, тус компанийн удирдлагад албан бичиг хүргүүлсэн байна.  Тус компанид албан бичиг очсоноор  “Өгөөж” компанийн ажилчид саналаа өгөх боломжтой болжээ.   Харин “Говь” ХК, “Мөнгөнзөвъяа” дэлгүүр, “Начин заан” ломбардын ажиллагсад нийслэлийн Сонгуулийн хороонд гомдол ирүүлсний дагуу уг асуудлыг шийдэхээр ажлын хэсэг гарсан талаар мэдээлээ. Дараагийн мэдээллийг 19.00 цагт хийнэ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ