Татар саналаа өглөө

img

Залууст сайн нөлөөллийг сурталчилж байгаа Татар хамтлагийнхан өнөөдөр саналаа өглөө. Тэдний хувьд залуусыг нийгмийн идэвхтэй байхыг уриалж байгаа учир үлгэр дууриал болох үүднээс өглөө эрт сонгуулиа өгчээ. .
Татар хамтлагийн залуус өөрсдийн сонголтод эзэн байж нийгмийн хариуцлагаа хүлээж сонгуульдаа идэвхитэй оролцохыг бусдад  уриалж өөрийн биеэр үлгэрлэн жил ирэх бүр багассаар байгаа залуусын оролцоог нэмэгдүүлэхийг зорьжээ. . Хэнийг сонгох нь хүний өөрийн дур сонирхол мэдэх асуудал. Хэрэв та сонгууль өгөхгүй бол сонгогчдын тоо багасна. Хамгийн гол нь та дэмждэг хүнийхээ эсрэг санал өгч байгаатай адил гэсэн үг.  Чиний дэмждэг үзэл санаа ялагдвал чи өөрөө л буруутай. Залуу сонгогч та саналаа өгөхгүй бол чиний дэмждэггүй хүн ялалт байгуулна гэж ойлгоод сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. . Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн мэдээллээр ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 15.00 цагийн байдлаар аймгуудын хэмжээнд 43.3, нийслэлд 42.7%, харин улсын хэмжээнд 43.7% байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ