Н.Номтойбаяр соёмботой цамцаар гангарчээ

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр орон даяар явагдаж байна. Энэ өдөр төрийн гурван өндөрлөгөөс эхлээд энгийн иргэд гоёлын хувцасаа өмсөж, сонгуульдаа идэвхитэй оролцож байна. Тэдний дундаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын  сонгуулийн гангараа олны анхаарлыг татаад байгаа бололтой.

Тэрбээр өнөөдөр Төрийн алтан соёмбо бүхий зурагтай цамцаар гоёж санал өгөх байранд очсон байна. Ийнхүү Төрийн “шинэхэн” тэргүүнээ хүндэтгэсэн УИХ-ын гишүүн өөрийн цахим хуудаснаа "МОНГОЛ хэмээх хамгаас эрхэм өрх гэрийн тэргүүнээ сонгох өдөр. Үндсэн хуулийн 16.9 эрхээ эдэлцгээе залуусаа" хэмээн уриалж бичжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ