Гадаадын ажиглагч нар маргааш мэдээлэл хийнэ

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийг ажиглахаар гадаад, дотоодын өргөн бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг манай улсад ажиллаж байна. Тухайлбал, АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг 35 улс орноос болон Олон улсын байгууллагаас 400 гаруй ажиглагч СЕХ-нд бүртгүүлж, ажиглаглалт хийж байна.

Тэгвэл тэдний  нэг болох Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан Институт, Хүний Эрхийн Газар (АИХЭГ)-аас маргааш мэдээлэл хийнэ.

Мэдээлэл маргааш 16:00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болох бөгөөд сонгуулийн дараах урьдчилсан мэдэгдлийг тус хорооны дарга, Элчин сайд, хатагтай Одри Гловер хийх ажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ