Саналын хуудас тоолохын өмнөх бэлтгэл ажил эхэллээ

img

  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо гадаадад байгаа монгол иргэдийн санал тоолох ажиллагааг өнөө орой 22.00 цагаас гүйцэтгэх бөгөөд тооллого эхлэхээс өмнөх ажиллагаа сая эхэллээ. Энэ хүрээнд, гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комиссоос ирүүлсэн саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйн нийт тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах юм. Мөн санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолох юм. Энэ бэлтгэл ажлыг гүйцэтгэсний дараа оройн 22.00 цагаас саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, санал хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолно. Энэ сарын 14-16-ны өдрүүдэд  болсон санал хураалтад саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 6233 иргэнээс 4248 иргэн буюу 68,2 хувь саналаа өгсөн байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ