Монголын махыг авах сонирхолтой байна

“Монгол Улс асар их толгой малтай. Махныхаа ихэнхийг гадаадаас авдаг Орос улс урьдын адил Монголоос авах сонирхолтой байна. Ялангуяа Сибирийн бүс нутагт” хэмээн элчин сайд ярьжээ. Тэрбээр Монголын мах ариун цэвэр, бусад хилийн шаардлагыг чанд сахисан байх ёстой гэдгийг онцолсон байна. “Орос Улс үйлдвэрийн аргаар боловсруулсан мах худалдан авахад бэлэн байна. Харин махныхаа 10 хувиас дээшгүйг үйлдвэрийн аргаар боловсруулдаг” хэмээн Оросын элчин сайд ярьжээ. Өнгөрсөн жил манай хоёр орны худалдаа эргэлт 1.9 тэрбум ам.доллар хүрсэн байна.
Монголд 2010 оны наймдугаар сард үхрийн шүлхий гарсны улмаас ОХУ импортоо цуцалсан юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ