
Монгол улсын иргэд сонгогчид өнөөдөр зургаа дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульдаа оролцож, санал авах байрууд 22.00 цагт үүдээ барьлаа.
Одоо Сонгуулийн хэсгийн хороод сонгогчдын саналын дүнг СЕХ-нд илгээх ажлыг эхлүүлээд байна. Тун удахгүй буюу 22.30 цагт СЕХ-ноос сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулна.
Энэ хооронд гадаадад саналаа өгсөн иргэдийн болон явуулын хайрцагаар санал өгсөн иргэдийн сонгуулийг саналыг тоолох ажлыг эхлүүлээд байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ