Гадаад дахь монголчуудын саналыг тоолж байна
2013-06-26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу хилийн чанадад амьдарч байгаа монголчууд зургадугаар сарын 14-16-ны хооронд саналаа өгсөн юм. Харин одоо Сонгуулийн ерөнхий хорооны байранд дээрх сонгогчдын саналыг тоолох ажиллагааг нээлттэй хийхээр автомат машинуудыг суурилуулж, бэлтгэл хангаад байна.

Санал тоолох ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооныхноос гадна намуудын ажиглагч нар, мөн хэвлэл мэдээллийнхэн, зарим телевизүүд энэхүү үйл явцыг шууд үзэгчдэд хүргэж байгаа юм.

Хилийн чанадад амьдарч байгаа монголчуудаас 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс 4248 сонгогч саналаа өгсөн юм. Одоо харин хэчнээн сонгогч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нарын төлөө өгөв гэдэг тодорно.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин