Азийн эдийн засаг өсөх үү

img

Хэдийгээр Хятадад хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляци өсөх хандлагатай байгаа боловч дундад улс дэлхийн худалдааны хамгийн том зах зээл хэвээр байх болно гэж эдийн засагчид үзэж байна. Дэлхийн хөрөнгө оруулагчдыг соронз мэт татаж байгаа Хятадын агуу том эдийн засаг нийгмийн бусад асуудлуудаа аяндаа шийдээд явах юм байна. Хөрөнгө оруулагчид Хятадын инфляцын өсөлтөд эртнээс дасан зохицож байх хэрэгтэй. Учир нь экспортод чиглэгдэж байсан Хятадын эдийн засаг дотоодын эрэлт нэмэгдэхийн хэрээр дотогш чиглэгдэж байгаагаас инфляци өсөх нь жам ёсны үзэгдэл гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Хэдийгээр Хятадын барилгын салбарын хямрал бүрэн арилаагүй ч бусад салбарын эдийн засгийн өсөлт барилгын салбараа аваад явах юм байна.

Харин Тайландын хувьд 2010 оны эхээр улс төрийн тогтворгүй байдал, үймээн самуунаас болж эдийн засаг нь зогсонги байдалд ороод байсан ч оны сүүлээр эдийн засаг нь гайхалтай өссөн дүн гарчээ. Тайландын хөрөнгийн зах зээл дээрх индекс 48 хувиар өссөн байна. Тайландад дахин улс төрийн тогтворгүй байдал үүсэхгүй бол удахгүй болох Тайландын сонгууль эдийн засгийн хөгжлийг нь улам түргэсгэнэ гэж эдийн засагчид үзэж байна. Азийн бусад  орнууд экспортыг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөнийхөө ханшийг доллартай уяж байсан нь эдийн засагт эргээд сөргөөр нөлөөлж байсан.  Харин сүүлийн үед Азийн улс орнуудын өрсөлдөх чадвар нэмэгдсэн. Тэдний мөнгөн тэмдэгтийн доллартай харьцах ханш дээшилж,  дэлхийн зах зээл дээрээс мөнгө босгох төвшин нь илүү болсон учир Азийн эдийн засаг ерөнхийдөө өсөх хандлагатай байгаа юм байна. Индонезийн хувьд бүс нутагтаа хамгийн том эдийн засаг бөгөөд ардчилал хөгжсөн, улс төрийн тогтвортой байдал зэрэг нь хөрөнгө оруулагчдыг байнга урин дуудаж байдаг байна. Мөн эдийн засаг өсөхийн хэрээр дотоодын эрэлт нэмэгдэж, ард иргэдийн худалдан авах чадвар мөн дээшилж байгаа юм байна. 2011 он Азийн эдийн засагт ээлтэй байна гэж тэд үзэж байна. Н.Эдди

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ctZOAe , [url=http://axbwqhwroxuw.com/]axbwqhwroxuw[/url], [link=http://weorbhveohgj.com/]weorbhveohgj[/link], http://qjfdwhzriypp.com/
2012-01-02
Which came first, the problem or the solution? Luckily it doesn't maettr.
2011-12-31