“Харанга”-ын Лхагваа санал хураалт явуулж эхлэв

img

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт боллоо. Үүний хажуугаар “Харанга”-ын Лхагваа өөрийн файсбүүк, твиттер хуудсаар санал асуулга явуулж эхэлжээ. Тодруулбал, тэрбээр ирэх сарын 13,14-ний өдрүүдэд өөрийн бие даасан “Морин хуур-Толин хул” тоглолтоо хийх эсэхээ үзэгч, фенүүдээсээ санал асуулгаар асууж байна. Мөн тоглолтод дуулагдах дуунуудаа дээрээ мөн санал хураалт явуулж байна. Энэ тухайгаа тэрбээр “Юм бүхнийг саналаар шийддэг болсон шүү дээ” хэмээн бичжээ.

Б.Одон  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ