Нийслэлийн сонгогчдийн саналыг мэдээллээ

img

Сонгуулийн ерөнхий хороооны дарга Ч.Содномцэрэн дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тус сонгуулийн хороонд 1690 хэсгийн хорооны мэдээлэл түр серверт ирээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийт 1896 хэсгийн хорооноос 1690 хэсгийн хороо мэдээллээ ирүүлээд буй юм. Нийт 1.181.061 сонгогч саналаа өгснөөс 592.199 сонгогч Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд 496.618 сонгогч, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд 77.296 сонгогч тус итгэл үзүүлэн саналаа өгөөд байна. Энэхүү саналын тоо цаашид нэмэгдэнэ. Учир нь Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан мэдээллийг хийгээд байгаа нь энэ юм.

Нийслэлийн сонгогчдийн саналыг хүснэгтээр хүргье
Аймаг, дүүрэг Ц.Элбэгдорж Н.Удвал Б.Бат-Эрдэнэ Нийт санал
1 Багануур 5685 475 5880 12177
2 Багахангай 791 53 894 1755
3 Налайх 7559 1262 6078 15106
4 Хан-Уул 31870 3413 22883 58764
5 Баянзүрх, 70763 6822 49777 128637
6 Сүхбаатар 33366 3157 23681 60764
7 Чингэлтэй 38614 4318 28130 71869
8 Баянгол 49903 4702 32158 87423
9 Сонгинохайрхан 67209 8079 48364 124790
Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ