Гадаад дахь монголчууд Ц.Элбэгдоржийг дэмжжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу хилийн чанадад амьдарч байгаа монголчууд зургадугаар сарын 14-16-ны хооронд саналаа өгсөн юм. Энэ талаар СЕХ мэдээлэл хийлээ.
Санал тоолох ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооныхноос гадна намуудын ажиглагч нар, мөн хэвлэл мэдээллийнхэн, зарим телевизүүд энэхүү үйл явцыг шууд үзэгчдэд хүргэжээ.
Хилийн чанадад амьдарч байгаа монголчуудаас 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс 4248 сонгогч саналаа өгсөн юм. Нийт 4442 санал ирснээс 2739 Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд 1283 сонгогч, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд 180 сонгогч тус итгэл үзүүлэн саналаа өгөөд байна
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ