Улаанбаатарт 21 хэм дулаан

img

Өнөөдөр Улаанбаатарт хотод үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 хэм  дулаан байна.Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төдийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
Өнгөрсөн хоногуудад ихэнх нутгаар бороо орсноос Алтай нуруунаас эхтэй Буянт, Ховд, Сагсай, Харбут, Чигэртэй, Булган, Хянганы нуруунаас эхтэй Халх гол , Хөвсгөлийн уулсаас усжих Үүр гол, Увс нуурын сав Хархираа, Түргэн, Баруунтуруун голууд үерлэж байгаа тул дээр дурдсан голууд болон голын сав дагуу суурьшин, нутаглаж буй ард иргэдийг үер, усны аюулаас байнга сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ