
Америкийн тагнуулч асан Эдвард Сноуден дөрөв дэх өдрөө Москвагийн нисэх буудлын дамжин өнгөрөх хэсэгт байсаар байна.
Тэрбээр энэ сарын 24-ний өдөр Москвагаас Кубын нийслэл рүү нисэх ёстой байсан ч тасалбараа цуцалсан аж. Түүнийг “Шереметьево”-гийн зочид буудал байгаа гэж РИА-Новости мэдээлжээ.
Э.Сноуденыг Америкт өгөх бодолгүй байгаагаа ерөнхийлөгч хоёрдмол утгагүй илэрхийлж өмнө нь Оросын тусгайгийнхан хамтарч ажиллаж байгаагүй гэжээ. Э.Сноуден Эквадороос улс төрийн орогнол хүсээд байгаа юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ