СЕХ 09.00 цагаас мэдээлэл хийнэ

img

  СЕХ-ны төв серверт зургадугаар сарын 27-ны 02 цаг 53 минутад нэгтгэгдсэн мэдээгээр сонгуулийн 1879 хэсгийн хороонд 1,234,692 сонгогч саналаа өгчээ. Үүнээс АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид 620,123 сонгогч саналаа өгсөн бол МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд 512,209, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд 80,398 сонгогч саналаа өгсөн байна. СЕХ-ноос хэсгийн хороодын мэдээллийг нэгтгэж, аймаг, дүүргийн сонгуулийн хороодын нэгдсэн мэдээллийг авсны дараагаар сонгуулийн албан ёсны дүнг гаргах юм. Тиймээс СЕХ-ноос зургадугаар сарын 27-ны 09.00 цагт мэдээлэл хийнэ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ