
Сонгуулийн ерөнхий хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ. СЕХ дарга Ч.Содномцэрэнгийн мэдээлснээр урьдчилсан дүнгээр орон нутгийн дүнгээр АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 314.295, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 301.273, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 48.100 сонгогчийн санал авчээ. Харин дүүргүүдэд Ц.Элбэгдоржид 305.1760, Б.Бат-Эрдэнэд 217.824, Н.Удвалд 32.281 сонгоч санал өгчээ.Түүнчлэн гадаадад байгаа сонгогчдоос 2739 хүн Ц.Элбэгдоржийн төлөө, Б.Бат-Эрдэнийн төлөө 1283 сонгогч, 182 хүн Н.Удвалын төлөө санал өгчээ.
Ингээд нийт дүнгээр Ц.Элбэгдорж 622.794 сонгогч буюу нийт сонгогчийн 50.23 хувийн саналыг авч ялалт байгуулжээ. Харин Б.Бат-Эрдэнэ 520.380 сонгогч буюу 41.97 хувийн санал, Н.Удвал 805.63 буюу 6.5 хувийн санал тус тус авчээ.
Гурван нэр дэвшигчээс Ц.Элбэгдорж Н.Бат-Эрдэнээс 102.414 сонгогчийн санал илүү авсан бол Н.Удвалаас 542.231 сонгогчийн санал илүү авчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ