Урьдчилсан дүнгээр Ц.Элбэгдорж ялсныг зарлав

img

    СЕХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг зарлалаа. Урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж нийт санал өгсөн сонгогчдын 50,23 хувийн саналыг авсан байна. Хуулийн дагуу нийт санал өгсөн сонгогчдын 50 хувь дээр нэмэх 1 санал буюу олонхийн саналыг авсан нь ялагчаар тодрох учиртай. Энэ удаагийн сонгуулийн ялагчаар Ц.Элбэгдорж тодорч, түүний өрсөлдөгч МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нийт 41,97 хувийн санал авчээ.          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ