
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагууд ийнхүү мэдээлж байна. Тухайлбал, ИТАР-ТАСС агентлаг "Ардчилсан намаас нэр дэвшигч одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж лхагва гаригт болсон сонгуульд ялалт байгууллаа. Энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдэл хийлээ. Ц.Элбэгдоржийн өрсөлдөгчөөр Монгол Ардын намын нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвал нар байв" хэмээн мэдээлсэн байна.
Монголын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж урьдчилсан дүнгээр ялалт байгуулсан тухай Хятадын “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Сонгуулийн ерөнхий хороо Ц.Элбэгдоржийг сонгогчдын 50 орчим хувийн авсан гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй 1,8 сая иргэдийн 67 хувь нь саналаа өгсөн гэдгийг МОНЦАМЭ агентлаг мэдээлжээ. Тус улсад 34 орны 335 төлөөлөгч ажиллажээ.
http://www.vesti.ru/videos?vid=518413&cid=9
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ