Ж.Сүхбаатар: Сонгуулийн эцсийн дүн гараагүй байна
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгууль холбоотой мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “СЕХ-ны урьдчилсан дүнгийн мэдээлэлд бид итгэхгүй байна. Учир нь СЕХ-ноос мэдээллэсэн эхний мэдээнд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид 620,123 сонгогч саналаа өгсөн бол МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд 512,209, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд 80,398 сонгогч саналаа өгсөн гэж мэдээлсэн. Уг нь нийт сонгогчдын хамгийн олон санал авсан хүнийг 50+1 гэдэг зарчмаар тооцоо хийх хэрэгтэй. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хоёр удаа мэдээлэл хийхдээ зөрүүтэй тоо хэлсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлд 2166 хүний саналыг хасаж хэлсэн. Тэгээд ч сонгуулийн эцсийн дүн гараагүй байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ