02.05 цаг. АН-ынханы баярт мөч

img

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зургаа дахь удаагийн санал хураалт амжилттай явагдаж, СЕХ-ны урьдчилсан дүнгээр нийт санал өгсөн сонгогчдын 50,23 хувийн саналыг авсан талаар мэдээлсэн.

Харин өчигдөр буюу урд шөнө 01.30 цагт СЕХ-ноос сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулсан. Үүний дараа 02.05 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж нийслэлийн долоон дүүрэгт ялалт байгуулаад байна. Түүнчлэн хөдөө орон нутаг дахь Ардчилсан намын ажиглагчдаас ирүүлж буй урьдчилсан мэдээгээр 53 орчим хувийн саналаар ялалт байгуулаад байна. Ард түмэн маань бидэнд итгэл хүлээлгэж байна. Үүний хариуд бид ирэх дөрвөн жилд улам илүү эрчтэй, хүчтэй ажиллана” хэмээн мэдээлсэн юм.

Энэ үеэр ардчилсан ерөнхийлөгчөө баталгаажуулж, төрийн тэргүүнээ ахин сонгогдсонд  баярлаж хөөрсөн тус намын гишүүд, МҮАН, ИЗНН-ийн дарга нарын баярт мөчийг сонирхуулж байна.

П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ