
Энэтхэгийн сэтгүүлч үерийн сурвалжлага хийхдээ гэр орон нь сүйдсэн нэгэн залуугийн нуруун дээр сууж ажлаа хийсэн нь хатуухан шүүмжлэлд өртөөд байна.
News Express сувгийн сэтгүүлч Нарайян Паргайены зургадугаар сарын 22-нд хийсэн сурвалжлагыг 11 мянга гаруй хүн үзжээ. Түүнийг шүүмжилж байгаа хүмүүс шударга бус хандаж байна хэмээн сэтгүүлч гомдоллож байгаа аж.
Тэрбээр “Үер болсон газар үнэхээр аймшигтай гамшиг болж хүмүүс, хоол унд, цэвэр усгүй байна. Бид тэнд мөнгө төгрөг, идэх уух юмаар тусалсан. Бас тэнд гурван өдөр усанд боогдсон. Гэр нь үерт урссан залуу надад туслахыг хүссэн юм. Надад эвгүй байсан. Тэр залуу ийм шүүмжлэлийн бай болно гэж бодоогүй байх. Видео сурвалжлага үзсэн хүмүүс намайг хүнлэг биш гэж нэрлэсэн байсан. Гэвч бид тэнд үндсэндээ тусламжийн ажил хийсэн” хэмээн ярьжээ.
http://www.newsru.com/world/26jun2013/indiajournalist.html
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ