Карлос Тевес 10 дугаартай тоглоно

img

  Италийн “Ювентус”-ын шинэ тоглогч Карлос Тевес алдарт тоглогчдын эзэмшдэг байсан 10 дугаартай футболкийн эзэн боллоо. Аргентины довтлогч  хөгжөөн дэмжигчидтэйгээ албан бусаар уулзахдаа өөрийн нэр, дугаар бүхий хар-цагаан цамцаа харуулжээ. Карлос Тевес өнөөдөр Италид ирж “Ювентус”-тай гурван жилийн гэрээ  байгуулах юм. Тэрбээр “Манчестер сити”-д дөрвөн улирал тоглосон юм. Өнгөрсөн жил тэрбээр Английн клубуудын аварга болж, өнгөрсөн улиралд 39 тоглолтод орж 17 гоол оруулжээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ