620 гаруй сурвалжлагчид үнэмлэх олгожээ

img

  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг өнөөдөр нийтэд дэлгэрэнгүй мэдээллээ.  СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр  сонгуулийн санал хураалтын явц, сонгогчдын ирцийн талаар нийт 9 удаа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, дотоод, гадаадын ажиглагч, сурвалжлагчдийг шуурхай мэдээллээр хангаж байв. СЕХ-ноос  дотоодын хэвлэл, мэдээллийн 66 байгууллагын 620 гаруй сурвалжлагчид Ерөнхийлөгчийн сонгуулийг сурвалжлах эрхийн үнэмлэх олгож олон нийтийг  үнэн бодитой, шуурхай  мэдээ, мэдээллээр хангах боломж олгов гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ