Сүхийн талбай дээр “Хонхны дуу” цууриатаж байна

img

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль өчигдөр орон даяар зохиогдсон. Өнөөдөр СЕХ-ноос гаргасан сонгуулийн урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт сонгогчдын 50.23 хувиар ялалт байгуулаад байна хэмээн мэдээлсэн. Энэхүү сонгуулийн урьдчилсан дүн нь нийт  хэсгийн хороодын нэгдсэн дүн тул АН-ынхан нэр дэвшигчээ ялсан хэмээн үзэж баярын арга хэмжээг Сүхбаатарын талбайд ард түмнийхээ хамт эхлүүлээд байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд “Би сонгуулийн маргааш буюу 27-ны өдөр ард түмэнтэйгээ хамтдаа баяраа тэмдэглэх болно. Мөн ажлаа ч үргэлжлүүлэн хийх болно. Надад ерөнхийлөгчийн ажлыг сурах гэж цаг алдах шаардлагагүй” хэмээн сонгогчдод хэлж байсан нь ийнхүү биелэлээ оллоо.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ