Төгсөгчдөд зориулсан “Хөдөлмөрийн яармаг” маргааш болно

img

  Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн төгсөгчдөд зориулсан “Хөдөлмөрийн яармаг” маргааш 10.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр болно. Энэхүү яармаг нь төгсөгчдөд ажлын байрны талаарх мэдээллийн ил тод, шуурхай байдлаар нэг цэгээс хүргэх, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд, сум дундын эмнэлгүүдийн үйл ажиллагааг сурталчилах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогыг танилцуулахад чиглэж байгаа юм. Тус хөдөлмөрийн яармагт ЭМЯ, ЭМХТ, НЭМГ зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцох бөгөөд ЭМЯ-наас хүний нөөцийн бодлого, холбогдох хууль журам танилцуулна. Мөн нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлгүүд болон хөдөө орон нутагт дутагдалтай ажлын байрны талаарх мэдээллийг хүргэх аж. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ