Монголын сонгуулийг Аль-Жазира хамгийн шуурхай дамжуулжээ

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг Аль-Жазира телевиз дэлхий нийтэд хамгийн шуурхай дамжуулав. Уг телевиз "Монгол Улсад болсон Төрийн тэргүүний сонгууль хамгийн ардчилсан, шударга, шуурхай боллоо" хэмээн бусдаас түрүүнд дэлхий нийтэд мэдээлсэн юм.

Аль-Жазира телевиз нь Катар улсын нийслэл Дохад төвтэй олон улсын телекомпани юм. Аль-Жазира гэдэг нь араб хэлээр "арал" буюу Катар улсын оршдог Арабын хойгийг бэлгэдсэн нэр ажээ.

Уг телекомпанийг 1996 онд Катарын Эмирийн зарлигаар байгуулжээ. Байгуулагдаад цөөхөн жил болсон ч дэлхийн 130 орны 250 сая айл өрхийн үзэх дуртай телевиз болсон Аль-Жазира нь 2012 онд "Үг, үзэл бодлын эрх чөлөө" номиноциар Рузвельтийн сангийн шагналыг хүртсэн байна гэж албаны эх сурвалж мэдээллэв.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бүлгүүнзул:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, холбоо барих хаяг: tamir46@yahoo.com
2013-06-27