Жүжигчин Аглуу, Ц.Оюунгэрэл хоёр онцгойрон олны нүдийг хужирлав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль өчигдөр орон даяар болж өнгөрлөө.. Өнөөдөр СЕХ-ноос гаргасан сонгуулийн урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт сонгогчдын 50.23 хувиар ялалт байгуулаад байна хэмээн мэдээлсэн. Энэхүү сонгуулийн урьдчилсан дүн нь нийт хэсгийн хороодын нэгдсэн дүн тул АН-ынхан нэр дэвшигчээ ялсан хэмээн үзэж баярын арга хэмжээг Сүхбаатарын талбайд ард түмнийхээ хамт тэмдэглэлээ.
Энэ үеэр ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэлийг МУГЖ Л.Баттулга буюу Аглуу урьж бүжиглэн, олны нүдийг хужирлажээ.
Тодруулбал, тэд “Никитон” хамтлагийн дуулсан “Би чамд хайртай” киноны "Уулын нугад чамтайгаа..." гэсэн үгтэй дуун дээр хамтдаа бүжиглэж, “балай авчээ”.
Б.Одон
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ