Дуучин Ану: Амны билгээс ашдын бэлэг гэдэг дээ

img

Өнөөдөр хэвлэл мэдээллээр “Гала” хамтлагийн экс гишүүн, дуучин Ану буюу Уранхолбоог одоогоос хорь хоногийн өмнө амаржиж охинтой болсон мэдээлэл цацагдаж байна. Тэгвэл уг мэдээлэл хэр үнэн болохыг өөрөөс нь тодрууллаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргье. Таныг саяхан амаржиж охинтой болсон гэж сонслоо. Энэ үнэн юм уу?

-Энэ бол ташаа мэдээлэл. Өглөөнөөс хойш манай найз, хамаатнууд маань над руу залгаж “хэзээ төрчих вөө” гэж асуугаад байсан. Би бүүр гайхаад “юун хүүхэд” гэсэн чинь сайтууд дээр тийм мэдээлэл байна гэж хэлсэн. Надаас асуугаагүй байж, ийм худлаа мэдээлэл цацаж байгаад гайхаж байна. Өглөөнөөс хойш хэвлэлийнхэн утас “халтал” ярьж, энэ тухай асууж эхэлсэн. Яахав, амны билгээс ашдын бэлэг гэдэг. Гэхдээ ингэж хүн гүтгэж болохгүй л дээ.

-Тэгвэл яагаад ийм мэдээлэл цацагдах болсон юм бэ?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Бодвол, саяхан нэг сайт дээр миний нилэмгэр цамцтай зургийг папарацидаад тавьсан байсан. Түүний дараа найз охиноо эмнэлэгт эргэчихээд гарч явахыг харсан юм байлгүй. Үнэндээ, миний нүүрэнд make up хийдэг нэг авьяаслаг найз охин бий. Тэр маань “Гурван гал” эмнэлэгт саяхан нярайлсан учраас бидний хэдэн найзууд баяр хүргэн эргэлтээр очсон. Найзуудын маань дунд олны танил хүмүүс цөөнгүй байсан шүү дээ. Гэтэл яагаад зөвхөн намайг “онилж” худлаа мэдээлэл тараагаад байгааг ойлгохгүй юм. Үнэхээр би хэдхэн хоногийн өмнө тэгж амаржаад, ээж болчихсон бол өнөөдөр зураг авалтад орох гээд ингэж суухгүй шүү дээ.

-Юуны зураг авалтад бэлтгэж байгаа юм бэ. Ямар төрлийн зураг авалт болохыг сонирхож болох уу?

-Болно. “Cosmopolitan” сэтгүүлийн зураг авалтад орох гээд make up хийлгэж сууна /инээв/

-Зураг авалт гэснээс сүүлийн үеийн уран бүтээлийн сониноос манай уншигчдад сонирхуулаач?

-Би өнгөрсөн есдүгээр сараас хойш уран бүтээлээ хийгээгүй. Удахгүй шинэ дууны ажилдаа орохоор бэлтгэлээ базааж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Urankholboo:
Naadah chin hitagiin huuhdiig gargachaad nuugaad bga sh dee! Etseggui huuhed.
2013-06-28
munkhuu:
Odon-oo naad khuukhen chini chamd kheden tugrug tulsun yum bee
2013-06-27
kkkk:
ugiin 3 gald torood ohintoi bolsn gsiishd ee torson huuhdiig nuugad yamar hereg bdag bna aa
2013-06-27
bbbd:
Ene huuhnii toroh hend hamaatai yum be??Ooroo tiim shuum gargaj bgaa yum..
2013-06-27
хахаха:
хахахаха
2013-06-27