
Улсын Дээд шүүхийн Судалгааны төвийн захирал Ч.Нямсүрэн “Гэмт хэргийн хохирогчийн эрх зүйн байдлын зарим асуудал” сэдвээр Хууль зүйн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгааллаа. Тэрээр Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн 100 хувийн саналаар “доктор”-ын зэргээ амжилттай хамгаалсан байна. Ч.Нямсүрэнгийн докторын зэрэг горилсон бүтээлийг хууль зүйн ухааны доктор, профессорууд өндрөөр үнэлж, ихээхэн хэмжээний судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон том ажил болох энэхүү бүтээл нь эрх зүйн шинжлэх ухааныг улам боловсронгуй болгоход их хувь нэмэр болно гэдгийг онцолж байв.
Түүнчлэн шинэхэн докторын бүтээлдээ ажил хэрэгч хандсан, уйгагүй хөдөлмөрч чанарыг нь магтан сайшааж байсан юм. Докторын зэрэг хамгаалах ажиллагаанд Улсын Дээд шүүхийн зарим шүүгчид, Судалгааны төвийн болон захиргааны ажилтнууд оролцлоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ