
Вашингтоны хойд талын нэгэн дүүрэгт баавгай байна гэсэн дуудлага авсан мэргэжилтнүүд хоёр цагийн дараа түүнийг ойд тавьжээ. Ой хүрч байгаа болов уу гэмээр 45 кг жинтэй баавгайг Мэриленд мужийн ойд тавьсан байна.
Орон нутгийн оршин суугч урилгагүй зочныг цонхоороо харсан даруйдаа яаралтай түргэн тусламж дуудахад түүнд итгээгүй бөгөөд “баавгай” гэсэн үгийг үсэг, үсгээр хэлж байж итгүүлсэн гэнэ.
Мэргэжилтнүүд араатан амьтад хотод орж ирэх нь тийм ч содон үзэгдэл биш гэжээ.Саяхан Виржинияд хоёр ч удаа баавгай харагдсан гэнэ. Энэ амьтан Америк дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас холгүй Америкийн их сургуулийн хавьд зугаалаад амжсан аж. Вашингтоны амьтны нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Америкийн баавгайнууд хүмүүст хор хүргэдэггүй, аймхай байдаг гэжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ