Олон улсын ажиглагчид мэдээлэл хийв

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж буй Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институт, Хүний эрхийн газрын Сонгуулийг Ажиглах Хорооноос сонгуулийн дараах урьдчилсан мэдэгдэл хийлээ.

Сонгуулийг ажиглах хороо нь 33 орны 210 ажиглагчаас бүрдэж байгаа бөгөөд урт хугацааны 43 шинжээч, мөн тус байгууллагын хүсэлтээр гишүүн орнуудаас томилогдон ирсэн богино хугацааны 167 ажиглагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиллажээ.

Энэ талаар тус Хорооны дарга, элчин сайд, хатагтай Одри Гловер “Монголын сонгуульд бид анх удаа хөндлөнгийн ажиглалт хийлээ. Тиймээс энэ бол түүхэн үйл явдал байлаа. Манай хорооны эхний ажиглагч нар өнгөрсөн таван сард ирсэн. Бид нар сонгуультай холбоотой олон улсын үүрэг, гэрээ , амлалт, хууль тогтоомжийн дагуу үйл ажигллагаагаа явуулсан. Бид аливаа үзэл баримтлал, намд харъяалагдахгүй, олон улсын бүх сонгуульд энэ зарчмаар ажиглалтаа хийдэг. Бидний үүрэг бол сонгуулийн явцыг техник болон үзэл санааг судлах явдал юм. Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн явц сайн боллоо. Гэвч хууль, хуулийн хэрэгжилт хангалттгүй санагдлаа. Энэ сонгуулийн үед Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институтын тавигдсан шаардлагын 50 хувь нь биелэсэн” хэмээн ярив.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-06-27
зочин:
монголчууд бараг л тэр сайтыг чинь хараагүй дээ, би лав ач холбогдол өгөх ч үгүй юм байна, мэдээж хэрэг гадныхан хэл мэдэхгүй учраас тв үзээд юу ойлгох вэ дээ кккк, гадаадад байгаа монголчууд болон гадныханд л зориулах юм биз дээ, тэрнийг дараа нь хийчихэж болно доо, хамгийн гол нь дотроо будлиангүй шудрага хийж л байвал тэр байрлуулах энэ тэр дараагийн асуудал
2013-06-27
ЖУУБ:
ажиглагч нартай санал нэг байна. ж/нь сех ны сайт нь ажилладаггүй, шуурхай мэдээлэл тавидаггүй юм билээ. одоо гэхэд ямар нэр дэвшигч нэрээ дэвшүүлсэн нь хүртэл байхгүй байгааг харж болно. хаана хэдэн хувиар ялсан унасан хувь хэсгийн хороонд яасан нь бүү мэд. сех сайт дээрээ энэ мэдээллээ цацмаар юм. муу ажиллаж байна да. сех хамгийн үнэн мэдээлэл өгөх ёстой байгууллага байж.
2013-06-27