Өнөөдөр үхэр өдөр
Аргын тооллын зургадугаар сарын 28. Сугар гариг. Билгийн тооллын 20. Зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 05.06 цагт мандаж 20.54 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвшихэд сайн. Байшингийн суурь тавихад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ