
Хүн амын тооллогын олон улсын 26-р бага хурал Blue Sky цамхагийн “Болор” танхимд болж байна. Бага хуралд 12 орон, Олон улсын судалгааны 2 байгууллагын нийт 35 төлөөлөгч оролцож байна.
Бага хурлаар Хүн ам, орон сууцны 2010 он орчмын тооллогын дэлхийн хөтөлбөрийн үнэлгээтэй танилцахаас гадна хүн ам, орон сууцны 2010 он орчмын тооллогын туршлага, тооллогын дүн шинжилгээ, мэдээллийн хэрэглээ, мэдээлэл тархаалт, тооллогод шинэ технологи ашиглаж буй болон тооллогын туршлага, анхаарах асуудлууд гэсэн үндсэн 6 сэдвээр салбар хуралдаан болж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ