УИХ-ын чуулган хуралдана
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараахь хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн чуулганаар Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатараас Уул уурхайн сайдад тавьсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанк, Уул уурхайн яамтай хамтран 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн явц байдлын талаарх асуулга”-ын хариуг сонсох юм байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонсох ажээ
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ