Улаанбаатарт 23 хэм дулаан байна
Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутаг, төв болон говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгийн зүүн хэсэг, баруун зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
Өнгөрсөн хоногуудад ихэнх нутгаар бороо орсноос ихэнх голуудын усны түвшин олон жилийн дунджаас ахиу, Алтай нуруунаас эхтэй Буянт гол Ховд хот, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг, Ховд гол Өлгий сум, Булган гол Байтаг сум, Хянганы нуруунаас эхтэй Халх гол Баянхошуу сум, Хөвсгөлийн уулсаас усжих Үүр гол Цагаанүүр сум, Увс нуурын сав Хархираа гол Тариалан сум, Түргэн гол Түргэн сум, Хэнтэй нуруунаас эхтэй Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Багануур хот, Балж гол Дадал сум орчимд үерийн түвшинг тус тус даван үерлэж байна. Иймд дээр дурдсан голуудын дагуу суурьшин, нутаглаж буй ард иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ