Хоёр сая гаруй түвдийг нүүлгэн шилжүүлжээ
Хүний эрхийн “Human Rights Watch” байгууллагын илтгэлд дурдсанаар Хятадын засаг захиргаа сүүлийн долоон жилд хоёр сая гаруй түвдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Ойролцоогоор 300 мянган нүүдэлчин иргэнийг хотын хэлбэрт оруулсан суурин байшинд оруулж энэ оны сүүлчээр дахин 113 мянган нүүдэлчнийг шилжүүлэн суулгах бодлого явуулах гэж байна. Нүүлгэлтийн гол зорилго нь хатуу хяналт тавих гэж дээр дурдсан хүний эрхийн байгууллагын илтгэлд дурджээ. Харин Хятадын засаг захиргаа олон хүнийг нүүлгэн шилжүүлэх бодлого явуулаагүй, тэдний амьдралыг сайжруулахад хэдэн тэрбум ам.доллар зарцуулсан гэж байгаа аж.
“ВВС” агентлагийн сэтгүүлчид сүүлийн арваад жилийн Түвдийн газар зүйн зургийг “Гүүгл”-ээс авч харьцуулан үзэхэд олон арван суурин байшин нэмэгдсэн нь харагдаж байсан байна. Энэ бүс нутагт байдал хурцадмал хэвээр байгаа юм. Сүүлийн дөрөвхөн жилд 117 хүн өөрийгөө шатаан амиа золиосолж Хятадын эсрэг эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ