
Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг “Хүний их эмч” мэргэжлээр төгсөгчдөд зохиулсан “Хөдөлмөрийн яармаг” өнөөдөр 11.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр зохион байгуулна. Тус хөдөлмөрийн яармагт ЭМЯ, ЭМХТ, НЭМГ, МӨАУМХ зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцоно.
Энэ үеэр төгсөгчдөд ажлын байрны талаарх мэдээллийн ил тод, шуурхай байдлаар нэг цэгээс хүргэх, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд, сум дундын эмнэлгүүдийн үйл ажиллагааг сурталчилах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогыг танилцуулна. Мөн нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлгүүд болон хөдөө орон нутагт дутагдалтай ажлын байрны талаарх мэдээллийг хүргэх аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ