Өнөөдөр "Монголын боловсрол-2013” үзэсгэлэн нээлтээ хийнэ
Монголын боловсролын үзэсгэлэн, яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ сарын 28, 29-нд буюу өнөөдөр, маргааш "Blue sky" цамхагт БШУЯ-ны дэмжлэгтэйгээр МОХ-ноос санаачлан "Монголын боловсрол-2013” үзэсгэлэн, яармаг болох гэж байна.
Уг үзэсгэлэнд Монголын хувийн их, дээд сургуулиудын холбоо, Монголын их дээд сургуулийн консерциум оролцох аж. Энэ үеэр их, дээд сургууль, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, Монголын “ТОП-50” сургуулийг танилцуулах юм.
Энэ удаагийн үзэсгэлэн яармагийг их, дээд сургуульд элсэн суралцах шийдвэрээ бүрэн гаргаагүй эсвэл сонгосон сургуулийнхаа танилцуулга, тавигдах шаардлагыг судлах хэрэгтэй төгсөгчдөд зориулж зохион байгуулж байгаагаараа онцлог юм байна
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ