“Эмнести интернэшнл” байгууллага Эдвард Сноуден Америкт ирвэл хатуу шийтгэл хүртэнэ гэж үзэж байгаа бол Оросын хүний эрхийн зөвлөлийн ерөнхийлөгч Михаил Федотов “Сноуден “Викиликс”-ийн А.Жулианы адил магтаал хүртэх ёстой гэжээ.
Оросын хүний эрхийн байгууллагын зарим төлөөлөгч Эдвард Сноуден улстөрийн орогнол хүссэн өргөдөл гаргаж Оросод үлдэх ёстой гэж үзэж байгаагаа мөн илэрхийлсэн байна. Венесуэлийн шинэ сонгогдсон ерөнхийлөгч Эдвард Сноуденыг хүсвэл улстөрийн орогнол олгоход бэлэн байгаагаа нээлттэй ил тод хэлээд байгаа юм. Харин Эквадор орогнол олгох процесс удаан үргэлжилнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Д.Од