
Хоёр өдрийн өмнө Сирийн чөлөөт армийн эхлүүлсэн дайралтаар тус улсад жинхэнэ иргэний дайн дэгдлээ хэмээн ажиглагчид үзэж байна.
Одоо Сирийн баруун хойд нутгаар босогчид болон тэдэнтэй нэгдсэн цэргийнхэн, Сирийн эрх чөлөө уриан дор нэгдсэн залуучуудын бүлгэмүүд засгийн газрын цэргүүдтэй тулалдаж байна. Босогчид орон нутгийн удирдлагуудыг эзэлж авахаар дайралт хийсээр байна.
Гурав хоногийн хугацааг тул улсын ерөнхийлөгч Башар Ассадад Арабын лигээс өгсөн бөгөөд энэ хугацаандаа хүчирхийлэл харгислалаа дуусгаж сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийгээгүй учир Арабын лигээс хасахаа мэдэгдсэн юм. Ийнхү Арабын лигээс гадуурхагдсан тус улсад иргэний дайны гал дэгдлээ.
Энэ оны долдугаар сард хурандаа аль Ассад хэмээгчийн толгойлсон “Сирийн чөлөөт арми” хэмээх нэр тодотголтой армийн анги нэгтгэлүүд ерөнхийлөгч Башар Ассадаас урваж сөрөг хүчнийхний талд орсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ