Сенат Цагаачлалын хууль баталлаа

img

  АНУ-ын Сенат олон маргаан үүсгэсэн Цагаачлалын хуульд шинэчлэл хийхийг дэмжлээ. Энэ хуулийг 11 сая гаруй цагаач хүлээж байгаа юм. Хуулийг 68 сенатор дэмжиж, 32 нь татгалзсан байна. Олон удаа ширүүн маргаан үүсч, Мексикийн хиллэсэн хамгаалалтаа чангатган, виз олгох системийг шинэчлэхэд 46 тэрбум. ам.доллар зарцуулахыг шийдсэнээр ийнхүү хууль батлагдлаа. Гэвч хуулийг Конгрессоор батлах хүртэл багагүй бартаа, саадтай тулна гэж ажиглагчид үзэж байна. Хуулийг Конгресс баталбал: АНУ-д 2011 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө хууль бусаар амьдарч байгаа цагаачдад иргэншил олгоно Тэрбум долларыг 700 миль хилийн зурвасыг бэхжүүлэх, хилчдийг 20 мянгаар нэмэгдүүлэхэд зарцуулах Гадаадын бизнес эрхлэгчдэд болон мэргэшсэн ажилчдад визийн шинэ хөтөлбөр гаргах Бүх ажил олгогчид электрон хяналтын E-Verify программыг хэрэглэх Арван жил АНУ-д амьдарсан бол “Ногоон карт” авч, гурван жилийн дараа Америкийн иргэн болгох хүсэлт гаргах Дээрх заалтууд нь 2011 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө Нэгдсэн Улсад ирж ажиллаж амьдран ямар нэг хэрэг төвөгт холбогдоогүй байх эхний шаардлагатай юм. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ