“Бусдад өр төлбөргүй” гэх лавлагааг үнэгүй гаргана

img

Өнөөдөр Хуульчдын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр 14.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гадна талбайд хуулчдын өдөрлөг болно.

Өдөрлөгийн үеэр орон сууцны  найман  хувийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдэд өр төлбөргүйн лавлагааг үнэгүй гаргаж өгөх аж.

Учир нь найман хувийн зээл шинээр авч буй болон хуучин авсан өндөр хүүтэй зээлийнхээ хүүг бууруулж найман хувь руу шилжүүлж буй хүмүүсийн хувьд “Бусдад өр төлбөргүй”  гэсэн лавлагааг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар /ШШБЕГ/-аас авч байгаа юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ