Монголын шатдаг занар Саудын Арабын нефтийн нөөцтэй дөхөж очдог гэв
Занарыг газрын гүнд боловсруулах In situ технологийн ажлыг удирдан хөгжүүлж Америкт 268 патент авсан эрдэмтэн доктор Харолд Винегар Монголын шатдаг занар дэлхийд номер нэгд орохоор чанартайг баталжээ. Мөн нөөцөөрөө Саудын Арабын нефтийн нөөцтэй дөхөж очдог болохыг хэлсэн байна.
"Жени энержи" компанийн ерөнхий эрдэмтэн тэрээр компанийнхаа шугамаар манай улсын шатдаг занарыг судалсан байна. Төв аймгийн Бүрэн, Эрдэнэсант сумдын дунд оршдог Өвөржаргалынтын хөндийн занар агуулсан хотгор болон өөр хэд хэдэн газарт өрөмдлөг хийж дээжийг нь шинжлээд нарийвчилсан дүгнэлтүүдийг гаргажээ.
Монголын шатдаг занарын хүхрийн хэмжээ маш бага, бараг байхгүйтэй ялгаагүй гэж гадны эрдэмтэд онцолж байна. Занараас шатахуун гаргахад хүхэр бараг ялгарахгүй гэдэг нь байгаль орчинд сайн нөлөө үзүүлнэ гэнэ. Бас одоо хэрэглэгдэж байгаа уламжлалт газрын тосноос өндөр нягттай нь тогтоогджээ. Тэгэхээр Монголын шатдаг занарыг боловсруулж гаргасан шатахуун дэлхийд өндөр үнэтэйгээр борлогдох боломжтой юм байна. Бас илүү их хэмжээний байгалийн хий гаргаж авах бололцоотой юм
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ